CinemaÂmnio e Camadas Germinativas |
Compre AgoraDe The Biology of Prenatal Development. |
Roteiro: Эхний долоо хоногт дотоод эсийн масс гипобласт, эпибласт хэмээх хоёр давхарга үүсгэнэ. Гипобластаас үүсэх шар хүүдийгээр эхийн биеэс үр хөврөлд жирэмсний эрт үед шим тэжээлийн бодис хангагддаг. Эпибластын эсүүдээс үүсэх амнион гэдэг усан бүрхэвчид хөврөл, дараа нь ураг эхээс төрөх мөч хүртлээ өсөж хөгжиж байдаг. Ойролцоогоор 2,5 долоо хоног болоход эпибластаас өөр өөрийн тодорхой үүрэг бүхий давхаргыг бүрдүүлэх эктодерм, эндодерм, мезодерм хэмээх 3 эд үүсдэг. Эктодерм нь хөгжиж тархи, нугас, мэдрэл, арьс, хумс, үс зэрэг олон бүтэц бий болгоно. Эндодерм нь амьсгалын болон хоол боловсруулах системийг бүрдүүлэхээс гадна элэг, нойр булчирхай зэрэг чухал эрхтний хэсгийг үүсгэнэ. Мезодерм нь зүрх, бөөр, яс, мөгөөрс, булчин, цусны эс, бусад бүтцүүдийг үүсгэнэ. |
Todas as idades fizeram referência a fecundação, não ao último período menstrual.
|
< Anterior | Veja Instantâneos | Próximo > |