| |
Capítulo 40 3 a 4 Meses (12 a 16 Semanas): Papilas Gustativas, Movimento de Mandíbula, Reflexo de Sucção, Percepção dos Primeiros Movimentos do Feto
|
| |
| Ургийн жин 11 - 12 дахь долоо хоногт
60 орчим хувиар нэмэгдэнэ.
12 долоо хоног өнгөрснөөр
жирэмсний эхний гурван сар төгсөнө.
|
| Энэ үед амны хөндий дотор
амт мэдрэгчүүд бий болно.
|
| Эхээс төрөхөд амт мэдрэгчүүд
зөвхөн хэл, тагнайд л
үлдсэн байна.
|
| Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн
12 дахь долоо хоногоос эхэлж,
6 долоо хоног үргэлжилнэ.
Шинэ төрсөн хүүхдийн гэдэсний
анх ялгарах бодисыг
зунгаг гэдэг.
Зунгаг нь
хоол боловсруулах фермент,
уураг, хоол боловсруулах системээс гуужсан
амьгүй эсүүдээс бүрдэнэ.
|
| Дээд мөчийн урт нь
12 дахь долоо хоногт
биеийн урттай зохистой харьцаандаа
бараг хүрсэн байна.
Доод мөч
зохих харьцаандаа хүртэл
арай илүү хугацаа шаардагдана.
|
| Одоо ургийн ар нуруу ба
толгойн оройгоос бусад
бүх хэсэг зөөлөн хүрэхийг
мэдэрч хариу үйлдэл хийнэ.
|
| Энэ үед хүйсээс хамаарсан
хөгжлийн ялгаа ажиглагдаж эхэлнэ.
Жишээлбэл эмэгтэй ураг эрэгтэйгээсээ
илүү олон удаа эрүүгээ хөдөлгөнө.
|
| Өмнө нь
амны орчим цочрол өгөхөд
арагш зайлах хариу үйлдэл
хийж байсан бол
одоо харин цочрол өгсөн зүг рүү эргэж
амаа ангайна.
“Чиглүүлэх рефлекс” гэдэг
энэ хариу үйлдэл
төрсний дараа ч хадгалагдаж,
хөхүүлэх үед
ээжийнхээ хөхийг олж үмхэхэд нь
хэрэг болдог.
|
| Хацарт өөх хуримтлагдаж эхлэн,
нүүр хэлбэржих нь үргэлжилж,
шүд үүсэж эхэлнэ.
|
| 15 дахь долоо хоногт
чөмгөнд цус үүсгэгч эсүүд үржинэ.
Цусны эсийн ихэнх нь
чөмгөнд үүснэ.
|
| Үр хөврөл 6 дахь долоо хоногоосоо
хөдөлж эхэлдэг ч
эх нь үрийнхээ хөдөлгөөнийг
14 – 18 дахь долоо хоногоос л мэдэрдэг.
Энэ үйл явдлыг хүмүүс
“хүүхэд хөдөллөө” гэлцдэг.
|