Skip Navigation

DVD Ilustrado Multilíngue

The Biology of Prenatal Development


6 Meses - Nascimento


ТӨРӨХИЙН ӨМНӨХ ХӨГЖИЛ

.Монгол [Mongolian (Khalkha)]


 

Baixar Versão em PDF  O Que é PDF?
 

Capítulo 43   5 a 6 Meses (20 a 24 Semanas): Responde ao Som; Cabelo e Pele; Idade de Viabilidade

24 дэх долоо хоногт зовхи дахин нээгдэж, нүд нь анивчдаг болно. Огцом чанга дуу чимээ аваад анивчих үйлдэл эмэгтэй урагт эрэгтэйгээсээ эрт төлөвшдөг.

Зарим судлаач хэт чанга дуу чимээ ургийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болно гэж дүгнэсэн байна. Юуны өмнө зүрхний нь цохилт урт хугацаагаар нэмэгдэж, хэт их шингэн залгилах, улмаар зан төлөв ширүүсэж болно. Хэт чанга дуу авианы нөлөөнд удаан байснаас ургийн сонсгол алдагдаж болно.

Ургийн амьсгалын тоо минутад 44 удаа амьсгал авах, гаргах хүртэл нэмэгдэж болно.

Жирэмсний сүүлчийн гурван сард тархи түргэн томрох агаад ургийн хэрэглэж буй нийт энергийн 50 гаруй хувийг хэрэглэнэ. Тархины жин 400 – 500 хувь нэмэгдэнэ.

26 дахь долоо хоногт нүднээс нулимс гардаг болно.

Хүүхэн хараа 27 дахь долоо хоногт гэрэлд хариу үйлдэл хийдэг болно. Үүнээс хойш бүх амьдралын турш торлогт хүрэх гэрлийн хэмжээ энэ хариу үйлдлээр зохицуулагдана.

Үнэр мэдрэхэд шаардлагатай бүх элемент бүрэн боловсорсон байна. Дутуу төрсөн хүүхдүүд дээр хийсэн судалгаагаар үр тогтсоноос хойш 26 долоо хоног гэхэд үнэр ялгаж чадаж байгааг тогтоожээ.

Амнион шингэнд чихэрлэг амттай бодис хийхэд шингэн залгих тоо нэмэгдэнэ. Харин гашуун амттай бодис хийхэд залгих нь багасна. Мөн нүүр царайгаа ч ярвайлгах зэргээр хувиргана.

Ураг хөлөө солбин алхах мэт хөдөлгөөн хэд хэдэн удаа хийж “сальто” эргэлт хийнэ.

Ургийн арьсан доорх өөхөн давхарга нэмэгдэх тусам арьсны нугалаас багасна. Өөх нь төрсний дараа биеийн температураа хадгалах, хэрэглэх энергиэ хуримтлуулахад амин чухал шаардлагатай.

Capítulo 44   7 a 8 Meses (28 a 32 Semanas): Discriminação de Sons, Estados Comportamentais

Ураг 28 дахь долоо хоног дээрээ дууны бүдүүн нарийныг ялгах чадвартай болсон байдаг.

30 дахь долоо хоногт ураг дунджаар цагийн 30 – 40 хувьд амьсгалах хөдөлгөөн хийнэ.

Жирэмсний сүүлийн 4 сард ураг тодорхой хугацаанд чиглэл бүхий хөдөлгөөн хийж байгаад, тодорхой хугацаанд завсарлаж амарна. Энэ бүх үйл ажиллагаа нь ургийн төв мэдрэлийн систем улам бүр нарийн зохион байгуулалттай болж хөгжиж байгааг илтгэнэ.

Capítulo 45   Os Membros e a Pele

Барагцаагаар 32 дахь долоо хоногт уушгинд альвеол буюу уушгины цулцангууд бүрэлдэж эхэлдэг. Эдгээр нь хүүхдийг 8 нас хүртэл хөгжинө.

35 дахь долоо хоногт ураг гараа чанга атгадаг болно.

Ямар үнэртэй бодисын нөлөөнд байснаас шалтгаалан төрсний дараа ямар үнэрт дуртай байх нь тодорхойлогддог бололтой. Ээж нь жирэмсэн үедээ чихэр өвсний ханданд амт оруулдаг гоньд хэрэглэж байсан бол хүүхэд нь төрснийхөө дараа гоньдонд дуртай байх нь ажиглагдсан. Харин гоньд хэрэглэж байгаагүй эхийн хүүхэд гоньдонд бас дургүй байх нь харагдсан.

Capítulo 46   9 Meses até o Nascimento (36 Semanas até o Nascimento)

Ураг төрөх болохоороо “эстроген” хэмээх даавар их хэмжээгээр ялгаруулж, хүүхэд төрөх үйл явц эхэлдэг.

Энэ үед эхийн сав хүчтэй агшиж, хүүхэд төрнө.

Хүний хөгжил үр тогтохоос эхлээд, төрөх хүртэл, дараа нь түүнээс хойш ч тасралтгүй үргэлжилдэг цогц, динамик үйл явц юм. Хэвлий дэх хөгжлийн үе хүний насан туршийн эрүүл мэндэд шийдвэрлэх нөлөө үзүүлдгийг сүүлийн үеийн нээлтүүд харуулж байна.

Хүний эрт үеийн хөгжлийн тухай бидний мэдлэг ахихын хэрээр төрөхийн өмнөх ба төрсний дараах үеийн хүний эрүүл мэндийг хамгаалах бидний боломж ч сайжирсаар байх болно.
6 Meses - Nascimento